
Эхний 6,4 магнитудын хүчтэй газар хөддөлт өнгөрсөн бямба гаригт Тебриз хотоос 60 км-ийн зайд 9.9 км-ийн гүнд болсон бол хоёрдахь нь мөн хотоос 49 км-ийн зайд тохиожээ. Иран улс газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог бөгөөд өнгөрсөн зуунд 20 гаруй удаагийн хүчтэй газар хөдлөлт болж 170 мянган хүний амь насыг авч одсон билээ. Хамгийн ойрынх нь гэвэл 2003 онд болсон 6,6 магнитудын хүчтэй газар хөддөлтийн үеэр 30 гаруй мянган хүний амь нас үрэгдэж, эртний Бам хот бүхэлдээ сүйрсэн.
Э. Индра