
Татварын алба цахим татварын алба болж, дэлхийн жишигт хүрч ажиллах
зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд олон шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэн ажиллаж байна.

Татварын алба цахим татварын алба болж, дэлхийн жишигт хүрч ажиллах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд олон шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Татварын алба Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтарч цахим шинэчлэлүүдийг хийж байгаа. Мөн USAID байгууллагын “Бизнесийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллахаар боллоо. Энэ талаар өнөөдөр Татварын Ерөнхий Газрын байранд хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монголын бизнес эрхлэгчид татвараа төлөхийн тулд жилд 93.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Энэ зардлыг 21,5 тэрбум төгрөг хүртэл бууруулж жилд 72 тэрбум төгрөг буюу 55 сая ам.доллар хэмнэх боломжтой гэсэн судалгааг USAID гаргажээ. Зардал бууруулах чиглэлээр Татварын ерөнхий газар USAID-ийн “Бизнесийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллахаар боллоо.
Д.Ундрах 24tsag.mn