
Оюутны дэлхийн аварга шалгаруулах шатрын XII тэмцээн Португалын Гүэмараес хотод болно. Энэ сарын 19-нд эхлэх уг тэмцээнд 20 орны 100 гаруй шатарчин оролцохоор албан ёсоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас уг тэмцээнд олон улсын мастер А.Энхтуул, дэд мастер Б.Билэгжаргал, С.Сарантунгалаг, Б.Ану нэр ороцлох ажээ. Шатарчдыг гавъяат дасгалжуулагч, П.Жигжидсүрэн удирдах юм. Монголын шатарчид одоогоор Хандгайт дахь амралтын баазад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд маргааш эх орноосоо мордох юм. Манай улс оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан юм.
Д.Ундрах 24tsag.mn