
Саудын Арабын эрх баригчид эмэгтэйчүүддээ зориулан аж үйлдвэрийн хот барих гэнэ. Ингэснээр тус улсын эмэгтэйчүүд өөрсдийн нэр хүндээ дээшлүүлэх, нийгэмд байр сууриа эзлэх боломж бүрдэж байгаа аж. Төлөвлөгөө ёсоор 2013 онд шинэ хотыг байгуулахаар барилгын компаниуд дунд тендэр явуулах юм байна. 133 сая ам.доллараар босох уг хотыг Саудын Арабын зүүн хэсэгт байрлах Эль-Хуфуф хэмээх газарт барих гэнэ.
Тэнд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барих бөгөөд эздээр нь эмэгтэй хүн томилох аж. Шинэ хотод ойролцоогоор 5000 ажлын байр бий болох юм. Саудын Арабын эрх баригчид уг төсөлд 133 сая ам.доллар зарцуулж байгаа нь тийм ч их мөнгө биш гэж ажиглагчид дүгнэж байна. Харин бусад улсуудад эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг гэдгийг харуулахыг оролдсон нэг пи-арын ажил гэж үзэж байна.