
Дэлхий нийтийн өргөн хэрэглэдэг фэйсбүүк хэрэглэгчдийн судалгаа гарчээ. Фэйсбүүк хуудас нь өөрийн үзэл бодол, хийхийг хүссэн зүйл , хэрэгцээт мэдээллээ авч болох цахим ертөнц дэх эрх чөлөөт хуудас юм. Фэйсбүүк нь нийт 213 орны 689.268.340 хэрэглэгчтэй бөгөөд Монгол Улс 177420 хэрэглэгчийн тоогоор 118 дугаар байранд бичигджээ. Эхний арван байрт АНУ, Турк, Франц, Бразил, Итали, Энэтхэг зэрэг орнууд багтжээ. Харин хамгийн сүүлийн байранд Ватикан, Науру, Самоа зэрэг улсууд орсон байна.
Д.Ундрах 24tsag.mn