Шинэ парламентын хамгийн анх баталсан хууль нь Өргөдлийн байнгийн
хороог шинээр байгуулах тухай байсан билээ.

Шинэ парламентын хамгийн анх баталсан хууль нь Өргөдлийн байнгийн
хороог шинээр байгуулах тухай байсан билээ. Бусад байнгын хороодын дарга
нарыг томилсон ч энэ хорооны даргыг сонгохгүй удаж байна. Гэхдээ чухам
хэнийг дарга болгох вэ гэдэг яриа, хэлэлцээр аль хэдийн эхэлжээ.
Өргөдлийн байнгийн хороо гэдэг бол иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авч,
уламжлах газар. Тиймээс илүү “заргач” зан чанартай гишүүнийг томилох
хэрэгтэй хэмээн яригдаж байгаа аж. Тухайлбал МҮЭХ-ний ерөнхийлөгч
С.Ганбаатар, иргэний нийгмийн төлөөлөл гэгддэг байсан ж.Батзандан,
Г.Уянга нарын нэр яригдаж байгаа гэлээ. Учир нь тэдний заргач
байдал нь энэ байнгийн хорооны “имиж”-д тохирч байгаа гэнэ. Гэхдээ
эдгээр гишүүдээс С.Ганбаатар хамгийн их сонгогдох магадлалтай байгаа.
Түүнийг МҮЭХ-ны ерөнхийлөгч тул иргэдийн саналыг ажилдаа тусгавал илүү дээр хэмээн ярьцгааж байгаа аж.