Өнөөдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпийн наадамд амжилттай
оролцсон Монгол улсын Олимпийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг
хүлээн авч уулзахаар болжээ

Өнөөдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпийн наадамд амжилттай оролцсон Монгол улсын Олимпийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалт 14 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн багнат танхимд болох бөгөөд энэ үеэр ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулах юм. Засгийн газрын хуралдаанаар олимпийн медаль авсан тамирчдад насан туршид нь цалин олгох ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн билээ.
Харин үүнээс өмнө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 12 цагт Чех Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Вацлав Ийлек-ийг хүлээн авч уулзах юм байна.
Т.Гэрэл