
Өнгөрсөн
долоо хоногт Батлан хамгаалахын их сургуулийн хөлбөмбөгийн талбайд
нэгэн сонирхолтой тоглолт болсон нь Үндэсний лигийн дөрвөн хүрэл
медальт, улсын болон хотын АШТ-д алт, мөнгө, хүрэл медаль хэдэнтээ
хүртэж байсан “Хасын Хүлэгүүд” баг Сингапурын “Космо” лигийн “Германы
бүх одод” багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалахын их сургуулийн хөлбөмбөгийн талбайд нэгэн сонирхолтой тоглолт болсон нь Үндэсний лигийн дөрвөн хүрэл медальт, улсын болон хотын АШТ-д алт, мөнгө, хүрэл медаль хэдэнтээ хүртэж байсан “Хасын Хүлэгүүд” баг Сингапурын “Космо” лигийн “Германы бүх одод” багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Сингапурын баг 1970 аад оны эхээр байгуулагдсан бөгөөд эх орондоо болдог сонирхогчийн тэмцээнүүдэд өндөр амжилт гарган, хилийн чанадад ч хүч сорьж үзсэн туршлагатай баг ажээ. Гэвч мэргэжлийн тоглогчид сонирхогчдоос ангид байдгийг “Хасын Хүлэгүүд” харуулан, хурд хүчээрээ илүүрхэж байв. Энэхүү тоглолт гоол оруулахдаа биш, оролцохдоо гэсэн уриан дор өрнөсөн. Сингапурын баг маш сайн хаалгачаар мануулжээ. Тиймээс түүний хаалганд гоол оруулах амаргүй байв. Үндэсний лигийн тэмцээнд өндөр түвшинд тоглох тэмүүлэлтэй “Хасын Хүлэгүүд” бэлтгэл сургуулилтын түвшингээ харуулан, өрсөлдөгчийнхөө хаалганд зургаан гоол оруулсан бол эсрэг талынхан нь манай багийн хаалганд хоёр бөмбөг хийжээ.
Ц.Болор