
Нийслэлийн авто замын газраас Хайлаастын уулзвараас долоон буудлын эцэс хүртэлх замыг өнөөдөр өглөөний 06 цагт нээсэн байна.

Нийслэлийн авто замын газраас Хайлаастын уулзвараас долоон буудлын эцэс хүртэлх замыг өнөөдөр өглөөний 06 цагт нээсэн байна. Тус чиглэлд Хөгжлийн банкны санхүүжилтээр 1.9 км автозамыг шинэчлэн, зэрэгцээ холбоо, цахилгааны шугам сүлжээний нөөц сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусган замын хөдөлгөөнийг ийнхүү нээжээ. Харин тус чиглэл дэх явган хүний замын ажлыг ирэх аравдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Д.Ундрах 24tsag.mn