УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд 10.00 цагаас эхлэн хуралдаж эхэллээ. Хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан саналыг танилцуулжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд 10.00 цагаас эхлэн хуралдаж эхэллээ. Хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан саналыг танилцуулжээ. Эвслийн бүлгийн хувьд тендерийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зохимжгүй, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, Төрийн өмчийн хорооны бүтцийг задалж, яамдад шилжүүлэх, эс бөгөөс Ерөнхий сайдын мэдэлд хуучнаар нь үлдээх гэх мэт саналыг өчигдөр Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулах үеэрээ хэлсэн юм. Тиймээс энэхүү саналыг хүлээж авах эсэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэхүү хуралдаанаараа шийдвэрлэх юм байна.
Б.Золбоо