
Өнөөдөр өсвөр үеийнхэний “Ирээдүйгээ аварцгаая” уриатай “Инээмсэглэж буй Туул гол” аян эхэлнэ.

Өнөөдөр өсвөр үеийнхэний “Ирээдүйгээ аварцгаая” уриатай “Инээмсэглэж буй Туул гол” аян эхэлнэ. Уг аянд 300 гаруй сурагч оролцож, Улаанбаатараас 37 км зайтай Тэрэлжийн гүүрний ойролцоох 500 ам метр талбайн хогийг цэвэрлэж, хуванцар сав зэргийг ялгаж тушаах юм байна. Тэд олсон мөнгөө Хүүхдийн халамжийн тевд хандивлах гэнэ. “Мөрөөдлийн түлхүүр” хөдөлгөөний тэргүүн Б.Намуунцэцэг уг аянг зохион байгуулж байгаа аж.
Ц.Болор