
Францын теннисчин Жо-Уилфриед Цонгагийн нүцгэн зураг ил болжээ. Түүнийг Францын шинэ секс бэлгэ тэмдэг гэж барууны шар хэвлэлүүд мэдээлж эхлэв.
Учир нь тэрбээр мэргэжлийн теннисний шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор багтдаг болсон, орлогоороо бусад тамирчинтай эн зэрэгцэх боломж бий. 2007 оноос хойш тэрбээр 8.81 сая ам.доллар олсон байна. Цонга царайлаг, бие бялдрын хөгжил сайтай учраас бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэх болжээ.
Жо-Уилфриед Цонга 1985 онд Францын Ле Манс хотод мэндэлсэн. Түүнийг ойрын хүрээнийхэн нь нэрт боксчин Мохаммед Алитай зүйрлэн “Али” хэмээн хочилдог. Ле Мансын гудамжинд л түүнийг зөвхөн ийн нэрлэдэг байсан аж. Конго гаралтай түүний аав Дидье Цонга гандболлын тамирчин байсан бөгөөд Францад амьдарч эхэлснээр гандболлын төрөлд шилдэг тамирчин болох эхлэл нь тавигдсан байна. Удалгүй Эвилюн хэмээх бүсгүйтэй гэрлэжээ.
