УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд танилцуулж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд танилцуулж байна. Н.Алтанхуяг одоогийн 11 яамыг 16 болгон нэмж, 43 агентлагийг 28 болгон цөөлж буйг гишүүдэд танилцууллаа. Засгийн газрын бүтцэд таван шинэ яам байгуулж байгаа юм байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг яөмдыг шинээр эмхлэн байгуулж буйгаа Ерөнхий сайд танилцуулав. Мөн тэрээр
“Шинэ Засгийн газрын бүтэц, өмнө нь яамдад 1017 хүн ажилладаг байсан дээр агентлагуудад ажиллаж байсан 3600 хүнийг нэмээд гарах 4717 хүнээс нэг ч хүнээр нэмэгдүүлэхгүй байна гэдгээ илэрхийлье. Бид олон агентлаг, яамаар дамждаг хүнд чирэгдлийг тодорхой болгох гэж байна. Харин нэг агентлаг шинээр байгуулагдсан нь Тендерийн агентлаг. Ингэснээр яамд тус тусдаа тендер зарлахгүй болно. Миний хэлж байгаа 4717 хүний орон тоонд тагнуул, хил, онцгой, зэвсэгт хүчний жанжин шатаб зэрэг нууцын агентлагуудын удирдлагын тоо ороогүй. Ингэж бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр төрийн үйлчилгээ ард иргэдэд ойлгомжтой, хүнд сурталгүй болохын зэрэгцээ сайд нар юу хийх болон ямар хариуцлага хүлээх нь тодорхой болох юм” гэв.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)