
Японы тал тэдгээр нийгмийн идэвхтэй иргэдийг Сенкаку арлуудын чухам ямар арал дээр буусныг мэдээлээгүй аж. NHK сувгийн уламжилснаар Хятадын иргэдээс тавыг нь түр хугацаанд саатуулаад байгаа гэнэ.
Үүнээс өмнө Дяоюйдао арлуудыг хамгаалах асуудлын хорооны Хонконг дахь төлөөлөгч мэдэгдэлдээ “Эрэгт ойртох үед Японы эргийн хамгаалалтын албаны хөлөг онгоц их буугаар анхааруулж буудсан” гэжээ. Одоогийн байдлаар Бээжин болон Токиогийн Гадаад харилцааны яамныхан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Саяхан Сөүл, Токиогийн маргаантай байдаг аралд Өмнөд Солонгосын иргэд очсоно юм. Энэ явдлын улмаас хоёр талын эдийн засгийн харилцаа түр хугацаанд зогсож, Японы тал Сөүлд суугаа Элчин сайдаа татжээ.
Э.Индра