
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцсон Скаутын хөдөлгөөнийхөн Шотланд дахь Британийн арлуудын хамгийн өндөр уул болох Бен-Невис, Уэльс Сноудоны хамгийн өндөр цэгт, Английн Скофел-Пайк оргил, Хойд Ирландын Слив Донард зэрэг дөрвөн өндөрлөгт авиран олимпийн бамбарыг асаах юм байна.
Дараа нь дөрвөн бамбар муж тус бүрийн нийслэл рүү илгээгдэн тэнд паралимпийн баярын арга хэмжээ зохиогдох аж. Эдгээр үйл явдлын дараа наймдугаар сарын 28-нд хөгжлийн бэрхшээлтнүүдийн эх нутагт дөрвөн бамбар нэгдэж нэг болон орон нутгийн цагаар 20.00 цагт Сток-Мандевиллийн стадионоос Паралимпийн бамбарын буухиа эхлэх юм байна. Бамбарыг буухиалахад тус бүрдээ 5 хүнтэй 116 баг оролцох ба замдаа Бакингемшир, Хартфордширын нутаг, Лондонгийн төвөөр болон хотын таван районоор дайран өнгөрч наймдугаар сарын 29-ний орой олимпийн цэнгэлдэх хүрээлэнд очин Паралимпийн тоглолтын нээлтийн ажиллагаа эхлэх ажээ.
Э.Индра