УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжлээ. Гишүүд хуулийн төслийг 100 хувь дэмжсэн тул одоо чуулганы нэгдсэн хуралдаан болж уг асуудлыг хэлэлцэх гэж байна.

Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцсэнээр 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив.
Хуралдаанд УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдийн төлөөлөл оролцов.
Түүнчлэн МАН-ын гишүүдээс Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар оролцсон нь МАН-ын хувьд анх удаа байнгын хорооны хуралд оролцсон тохиолдол болов.