
АНУ-д Баруун Нил хэмээх вирүст чичиргэн өвчин дэгджээ. Үүнээс болж 26
хүн нас барсан байна. Өвчний тандалт, урьдчилан сэргийлэх төвийнхний
мэдээлснээр өвчнөөс болж өндөр нас баралттай байгаа муж бол Техас
болжээ.

АНУ-д Баруун Нил хэмээх вирүст чичиргэн өвчин дэгджээ. Үүнээс болж 26 хүн нас барсан байна. Өвчний тандалт, урьдчилан сэргийлэх төвийнхний мэдээлснээр өвчнөөс болж өндөр нас баралттай байгаа муж бол Техас болжээ. Тус мужийн томоохон хотуудын нэг болох Далласт онцгой байдал зарласан байна. Ингэснээр нян тээгч шумуулын эсрэг зохих бодис цацах боломжийг нээж байгаа гэнэ.
2004 оноос хойш анх удаа ийм төрлийн өвчин дэгдэж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн долоо хоногийн дотор 241 тохиолдолд бүртгэгджээ. Тэдний 80 хувь нь Техас, Миссисипи, Оклахома мужуудад ногдож байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn