

Хурлын зорилго нь Монголын нийгэм, улс төр, соёл, эдийн засаг, гүн ухаан, түүх, хэл бичиг, утга зохиол судлал зэрэгт тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэхэд оршиж байгаа аж. Мөн монгол судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтдээс суралцах, гадаад харилцааны түвшинд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд нэвтрүүлэх зорилготой юм. Хуралд ОХУ, БНХАУ, Япон, Герман, Турк зэрэг улсын монгол судлалаар дагнасан олон арван эрдэмтэн оролцож, сонирхолтой илтгэл тавьж байгаа ажээ. “Монгол судлал –Шинэ чиг хандлага” олон улсын хурал маргааш өндөрлөнө.
Ц.Болор