Халимагт айлчилсан Оросын ЛАНамын дарга Владимир Жириновский ирсэн даруйдаа Элстэйн Бурхан багшийн алтан сүм хэмээх хийдэд очиж дараа нь Үнэн алдартны сүмд зочилжээ. Үдийн хоол идсэний дараа тэрбээр Элстэйн хүнсний захаар орсон байна. Олон газраар ч явсангүй, шууд махны лангуун дэр очжээ. Махны үнэ хямд, сонголт арвин байгаад гайхсан В.Жириновский “Энэ сайхан махыг бэлддэг газар хаа байна?” хэмээн асуусан бөгөөд захаас гарангуутаа Элстэйн ойролцоо байдаг үхрийн ферм рүү давхисан байна.
Халимагт айлчилсан Оросын ЛАНамын дарга Владимир Жириновский ирсэн даруйдаа Элстэйн Бурхан багшийн алтан сүм хэмээх хийдэд очиж дараа нь Үнэн алдартны сүмд зочилжээ. Үдийн хоол идсэний дараа тэрбээр Элстэйн хүнсний захаар орсон байна. Олон газраар ч явсангүй, шууд махны лангуун дэр очжээ. Махны үнэ хямд, сонголт арвин байгаад гайхсан В.Жириновский “Энэ сайхан махыг бэлддэг газар хаа байна?” хэмээн асуусан бөгөөд захаас гарангуутаа Элстэйн ойролцоо байдаг үхрийн ферм рүү давхисан байна. Энэ ферм 5000 эр үхэртэй бөгөөд ноднин хаврын төл нь 150-450 кг татаж байгаа аж. Ганц ферм дэхь үхрийн тоо толгой ийм өндөр, үржүүлэх, бордох технологи нь үр дүн сайтай байгаад Төрийн Думын дэд дарга сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэ. Ферм дээр хагас цаг саатаад явах болоход нь В.Жириновскийд нэгэн бэлэг барьжээ. Тэр нь 550 кг татсан ноднингийн тугал бөгөөд аваад явах аргагүй тул шинэ зэнд нь сертификаь олгосон байна.