Одоогоос яг 75 жилийн өмнө буюу 1936 оны 10 дугаар сард хөлдөө цана угласан таван бүсгүй Буриадаас 6000 километрийн холын аянд гарчээ. Эрэлхэг бүсгүйчүүдийн аяллын эцсийн цэг нь Москва. Буриад монгол бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн цанын хамгийн холын аянаараа дэлхийн дээд амжилт тогтоосныг одоо хэр хэн ч эвдээгүй байна.

Үзэл суртлын хийрхэлд хөтлөгдсөн зөвлөлт Туркмений морьтнууд урд жил нь Каракумын элсэн цөлийг нэвт туулан Москвад хатируулж хүрчээ. Улаан Үдэд энэ бахдам амжилтыг хөлдөө цана угласан хүүхнүүдээрээ давж гарах төлөвлөгөө боловсруулжээ. Ажилчин, хамтралчин, слесарь, оюутан, тамирчин мэргэжилтэй 4 буриад, 1 орос бүсгүйг бэлдэж эхлэв. Улаан Үд-Хиагт-Улаан Үд (850 км) чиглэлд цаначин хүүхнүүд бэлтгэл базаан гулгаж байжээ.
Цасан шуурга, балар тайга, тэсгэм жаврыг даван байж 4 сар гаран үргэлжилсэн бэрх аялал 1937 оны 3 дугаар сарын 6-нд Москва хүрч амжилттай өндөрлөсөн юм. “Буриад-монголын цогтой охид Улаан Үд-Москва аяллаараа төрөлх ард түмнийхээ эр зориг, баатар гавьяа, соёлын өсөлтийг батлан харуулав” гэж тухайн үеийн Зөвлөлтийн төв хэвлэлүүдэд бичиж байв.
Б.Баярмаа