Энэ сарын 29-нд Буриадын нийслэл Улаан Үдээс Тайланд руу анх удаа чартер нислэг хийх гэж байна. Борлуулалт маш сайн байгаа гэж Буриадын аялал жуулчлалын түүхэн дэх анхны энэ аяллын билетийг зарж байгаа компаний ажилтан хэллээ. Оросын аялал жуулчлалын томоохон компани “Пегас туристик”-ийн харьяанд байдаг “Нордвинд” компаний 220 суудалтай “Боинг 757” онгоц ирэх бямба гарагт Бангкокийг зорих гэж байгаа юм. Энэ компани нийтдээ 13 ширхэг “Боинг”-оор зорчигч тээвэрлэдэг.
Энэ сарын 29-нд Буриадын нийслэл Улаан Үдээс Тайланд руу анх удаа чартер нислэг хийх гэж байна. Борлуулалт маш сайн байгаа гэж Буриадын аялал жуулчлалын түүхэн дэх анхны энэ аяллын билетийг зарж байгаа компаний ажилтан хэллээ. Оросын аялал жуулчлалын томоохон компани “Пегас туристик”-ийн харьяанд байдаг “Нордвинд” компаний 220 суудалтай “Боинг 757” онгоц ирэх бямба гарагт Бангкокийг зорих гэж байгаа юм. Энэ компани нийтдээ 13 ширхэг “Боинг”-оор зорчигч тээвэрлэдэг. Ирж очих тийз 17 500 рубль буюу 760 мянга орчим төгрөг. Харьцуулахад Улаанбаатараас Бээжингээр дамжин “Эйр чайна”-ийн онгоцоор зорчиход ойролцоогоор 25 хувь үнэтэй гарах тооцоо гарч байна. (Улаанбаатар нь Улаан Үдийг бодвол Бангкокт 450 километр ойр байдаг ч гэсэн.)
Энэ удаагийн аялал нь Улаан Үдийн “Байкал” олон улсын нисэх буудлаас гадаад руу гарч байгаа 3 дахь чиглэл болж байна. 2010 оны 6 сараас Монголын “Изнис эйрвэйз” компани Улаанбаатар руу, 2011 оны 9 сараас Оросын “Руслайн” БНХАУ-ын Манжуур руу тогтмол нислэг үйлдэж эхэлжээ.
Б.Болд