Хятадын хамгийн том кино наадам “Алтан тахиа, зуун цэцэг” наадам Аньхүй мужийн Хэфэй хотноо өнгөрсөн долоо хоногт болж дүнгээ гаргав. Наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Өвөр Монголын жүжигчин Наранхуар “Ээж” кинонд тоглосон гол дүрээрээ авчээ. “Ээж” кино нь мөн тус наадмын шилдэг кино зохиол, шилдэг кино найруулагч, шилдэг зураглаачийн шагналыг тус тус хүртсэн байна.
Хятадын хамгийн том кино наадам “Алтан тахиа, зуун цэцэг” наадам Аньхүй мужийн Хэфэй хотноо өнгөрсөн долоо хоногт болж дүнгээ гаргав. Наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Өвөр Монголын жүжигчин Наранхуар “Ээж” кинонд тоглосон гол дүрээрээ авчээ. “Ээж” кино нь мөн тус наадмын шилдэг кино зохиол, шилдэг кино найруулагч, шилдэг зураглаачийн шагналыг тус тус хүртсэн байна. Өвөр Монголын нэрт кино найруулагч Нин Цайн бүтээсэн "Ээж" кино өнгөрсөн тавдугаар сард дэлгэцнээ гарсан бөгөөд Наранхуар, Түмэнбаяр, Хавар, Яргуй нар гол дүрүүдэд тогложээ. 1960-аад онд болсон байгалийн гамшгаас болж өлсгөлөнд нэрвэгдсэн Шанхай хотын 3000 өнчин хүүхдийг аарч хүмүүжүүлэн хүний зэрэгт хүргэсэн эхийн амьдралыг энэ кинонд харуулсан байна.