зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Цагаанзам: Би Монголын иргэн болмоор байна

2011-10-31
0
ЖИРГЭХ

Халимагийн туульч О.Цагаанзамтай ярилцлаа.

-Та манай улсын иргэн болох хүсэлтээ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан гэсэн. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид "Би Монголын иргэн болмоор байна" гэж хэлсэн. Халимагийн нэг туульд "Нэгэн шувуу арын Бумбын орноос нисч явжээ. Тэр шувуу "Жангарын бумбын орныг жаргалтай гэж сонслоо. Өөрийн минь оронд амьд бүхэн үхээд хэцүү байна. Тэгээд би жаргалтай орныг зорин нисч байна" гэж хэлсэн тухай гардаг.

Хүмүүс гэдэг чинь нар дагаж л нүүгээд байдаг. Монголын аймаг овгууд нар дагаад л нүүгээд байж. Гэтэл 1771 онд халимагууд нар сөрөөд нүүчихсэн. Тэр нүүдлээс үлдсэн зарим халимагуудын үр удам одоо Ховд аймгийн Булган сум, Шинжаан, Ховог сайраар байна. Нар дагаад нүүвэл хамгийн амар бас дэвждэг.

Би тууль хайлдаг хүн. Халимагууд бид чинь эцэг өвгөдийнхөө газар нутаг, ус мөрөн болсон Монголд буцаж ирэх үү, яах вэ гээд ярилцаад л байна. Тэнд амьдрап хэцүү байна. Оросууд Халимагийг олигтой тоохгүй, доромжлоод байгаа ийм цагт надад хаана ч амьдарсан яахав. Миний бодлоор Эквадороос цааш амьдарвал хэцүү байх аа. Эквадороос наана л байвал болж байгаа юм. Эквадороос цааш Алтангадас, Долоон бурхан одод харагдахгүй. Шөнө тэнгэр рүү харсан ч танихгүй баахан одод. Оддыг нь танихгүй шүү дээ.

-Халимагууд монгол ёс уламжлал, өвөг дээдсийнхээ нутгаа санагалзаад нааш ирэх гэж байна уу. Эсвэл Халимагт амьдрахад эдийн засгийн талаасаа хүнд болсоноос нааш ирэхийг хүсээд байгаа юм уу. Аль нь илүү давамгайлж байгаа бол?

-Бид чинь аав, ээжийнхээ нутаг ус, үндсээ гээд л ирэхийг хүсч байна. Бид нутгаасаа гараад их зовлон үзсэн. Өв уламжлал соёлоо хадгалж үлдэхийн тулд Сталины үед Сибирийг гаталж зугтаж байсан түүхтэй.

Эмэг эх маань 103 настайдаа өөд болсон. Монгол дээлээ өдөр бүр өмсдөг, оросуудын дунд амьдарсаар ирсэн хэрнээ оросоор ярьж чаддаггүй, халимагаар л ярьдаг хүн байсан юм. Бидний өвөг дээдэс ингэж л хэл соёл, хуучны заншлаа хадгалж ирсэн хүмүүс.

Халимагт эдийн засаг, амьдрал жаахан хэцүүдээд ирсэн чинь Орос, Европ тал руугаа соёлжсон хүмүүс нь Орос руу явчих санаатай. Үндэсний бодолтой нь наран мандах зүг, Монгол руу ирэх хүсэлтэй болчихоод байна уу даа. Монголд ирнэ гэдэг тийм амар биш юм. Монголын амьдрал Америк, Европтой адилхан биш. Тийм болохоор нааш ирэх гэсэн мөрөөдөлтэй халимагуудын хүслийг үндэс язгуураа түшье гэсэн сэтгэл нь дийлчихээд байна.

-Тэгэхээр та юутай ч хүсэлтээ гарчихаад байгаа юм байна. Хэдийд Монголын иргэн болохоор төлөвлөж байна?

-Монгол давхар иргэншилгүй болохоор хүндрэл үүсээд байна. Оросын Халимаг, Буриадад давхар иргэншил олговол их сайн байна. Бид тэнд байгаа газар, өмчөө орхиод ирнэ гэхээр хэцүү л дээ. Аав. ээж маань тэр газарт олон зуун жил амьдарч ирсэн. Миний бодлоор Халимаг бол Монголын нэгэн хязгаар шүү дээ. Модун Шаньюй "Газраас илүү үнэтэй зүйл үгүй" гэж хэлсэн байдаг. Газар бол хамгийн чухал.

-Таныг Монгол. Халимагийг холбож буй гуүр юм болов уу гэж боддог. Та энэ удаад ямар ажлаар ирсэн бэ?

-Баярлалаа. Энд эдийн засгийн нэг форум болсон. Форумын үеэр болсон тоглолтод оролцлоо. Дээд Монгол, Хөх нуурын дуучид ирсэн. Мөн Өвөр Монголоос дуучин Чибулаг ирсэн. Бид хамтраад дуугаа дуулаад, туулиа хайллаа. Хүмүүс Халимагийн талаар буруу ойлголттой байдаг юм шиг ээ. Биднийг Орост урваад зугтаад гарсан гэж ярьцгаадаг. Чингис хааны дараа Монгол улс задраад баруун монголчууд төрөө босгож авахын тулд ахан дүүс хүртэл бие бие рүүгээ илд далайсан. Тэр үед торгуудууд хамаатан садантайгаа дайтаж, биенээ алахынхаа оронд эндээс явъя гээд Хасагаар дамжаад Бат хааны Алтан ордны улс руу нүүдэллэсэн. Үүний дараа хэд хэдэн удаа нүүсэн байдаг.

Нарт дэлхийд буруу, зөрүү зүйл байдаг. Буруу зүйлээр үзэл суртал хийгээд байвал сайн зүйл болохгүй. Нар алтан шар өнгөтэй. Тэнгэр хөх өнгөтэй.

Манжийн дарлал бол асар хүчтэй зүйл байсан. Түүний долгион нь Европт ч хүрэхээр тийм их далайцтай байжээ. Түүнийг баруун монголчууд цээжээрээ зогсоосон.

Одоо сайхан цаг ирж байна. Зөв, буруу нь ялгарч байна. Би Европын католикийн том сүмүүдэд туулиа хайлсан удаатай. Эхлээд хайлахад эвгүй л байсан. Хүний бурханы газарт яаж ингэж туулиа хайлах вэ гэсэн чинь "Үгүй. зүгзэр ээ. Католик сүм бол соёлын газар. Зарлиг гаргачихсан" гэж байсансан.

-Та нэг ярилцлагадаа "Кирсан бид хоёр цаашид хамтрахгүй. Тэр хүн үндэсний хэлээ мэддэггүй, Москваг илүүтэй шүтдэг. Оросын нөлөөнд орчихоор хүн. Халимагийн ард түмний амьдрал жилээс жилд хэцүүдэж байна" гэсэн байна лээ. Та Кирсан Илюмжиновын Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнтэй харилцаа тань муудсанаас манай иргэн болохоор шийдсэн юм уу?

-Илюмжиновын талаар ярих сонирхол алга. Илюмжинов бол ганц хүн. Түүний тухай ярихын оронд аугаа газар нутаг, түүх гарвал, аав, ээж, ард түмнийхээ тухай яримаар байна.

-Бид таны нэрийг л мэдэхээс, хувийн амьдралыг тань сайн мэддэггүй. Та Халимагийн хаагуур нутагладаг вэ. Үр хүүхэд, гэр бүлийнхээ тухай яривал...

-1987 оноос эхэлж тууль хайлсан. 24 жил болчихож. Би одоо 54 настай. 30 наснаасаа тууль хайлсан юм байна шүү. 18 настайдаа сургуулиа төгсөөд Германд цэргийн алба хаасан. Түүний дараа Москвад атомын цахилгаан станцын барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн.

-Гэр бүлийнхээ тухай?

-Хоёр хүү, нэг охинтой. Ууган нь 30 настай, отгон нь арван настай. Элстэйд л байдаг. Ээжтэйгээ амьдардаг. Товшуураа үүрээд л гадаадаар явж байгаад гэртээ очдог юм. Ирэн очин байдаг даа. Гэрээсээ гараад бараг хоёр сар болчихсон байна шүү.

-Та Монголын уран бүтээлчид, нийтийн дууныхантай хэр хамтарч ажилладаг вэ.

Найзалдаг уу?

-Монголд олон сайхан дуучин байна. Сайхан дуу ч олон. Надад дуучид гэхээсээ илүутэй Монголын яруу найрагчид их таалагддаг. Сонсоход нүдэнд нулимс дүүрээд ирдэг шүлэг байна. Намайг монголчууд дуучин гэж хүлээж авдаг, таньдаг. Би туульч хүн шүү. Тууль хайлахын хажуугаар ийм сайхан дуу байдаг юм шүү, энэ дуунуудыг мартаж болохгүй шүү гээд л хэдэн дуу дуулсан. Тэдний нэг нь "Ээж минь" дуу.

2004 онд миний гаргасан цомог Англид шилдэг 700 цомгоос шалгараад топ аравт багтаж "Best album 2004" цомогт орж байсан.

-Та хөөмийлдөг үү?

-Хөөмийг тав, зургаан янз төрөл байдаг, энэ тэр л гэдэг. Би зөвхөн туулиа л хайлдаг.

-Та Монголд ирэхээрээ баруун аймгуудаар явдаг уу?

-Явна аа. Би 1989 онд Монголд анх ирэхдээ Ховдод очсон. Торгууд, дөрвөдүүд нь хаагуур аж төрдөгийг мэддэггүй байсан. Чандмань суманд очоод хэдэн хөөмийчидтэй уулзчихаад долоо хоноод буцчихсан. Би товшуураа үүрээд, туулиа сэтгэлдээ хадгалаад л явдаг хүн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Монголын өмчлөлийн анхны зорчигч тээврийн онгоц “Боинг 767-300ER”
Өнөөдөр Д.Данзанравжаагийн 9-р дүрийг сэнтийд нь залах ёслол болно
Монголын газрын зургийг Хятадад дуудлагаар худалдахаар бэлджээ
Орос минжүүд Монголд тавтай өвөлжлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.42.191)
    Монголоо гэсэн сэтгэлтэй Халимагуудаа авчих юмсандаа Салаад явах нэг өдөр байхад эргээд нийлэх өдөр байх. Удвал Орсжоод дуусах байхдаа.
    2017 оны 03 сарын 01 | Хариулах
  • мм (202.21.106.101)
    Момголдоо байгаа хүмүүс сэтгэл зүй,эдийн засгаараа ч бэлэн бус бна даа! Бөөн хэрүүл баахан хийрхэл үүснэ.Одоо хоорондоо комментоор хэрэлдээд бхад....
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • Uvsh (202.131.227.133)
    gehdee and mini setgel baival bolno buizaa
    2012 оны 01 сарын 02 | Хариулах
  • bi (221.192.238.2)
    halimag buriad tuva gansu-giin mongol deed mongol shinjaan uiguriin mgl negdej niilvel 13 r zuunii mgl serj ahin delhiig dorgioh bolno daanch ene moroodol bielehgui yumdaa
    2011 оны 12 сарын 12 | Хариулах
    • bi-d
      yagaad negdej bolohgui gj bitgii tegj bid nar chadahgui gj baildaa bid hicheevel bolno shu dee
      2011 оны 12 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    3 цаг 21 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    3 цаг 32 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    4 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 19 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 35 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    17 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    20 цаг 16 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК