Өвөр Монголын Алшаа аймгийн монголчууд олноор суурьшдаг Эзнээ хошуунд жил болгон зохиогддог “Эзнээ хошууны алтан намрын шаргал тооройн олон улсын 12 дугаар наадам” өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв. Наадмаар монгол бөх барилдаж, морь болон тэмээ уралдуулжээ. Бөхийн барилдаанд Эзнээ нутгийн аварга бөхчүүд зодоглосон төдийгүй Алшаа зүүн баруун хошуу зэрэг хавь ойрын бөхчүүд, мөн бөхийн өлгий Шилийн гол, Хөлөнбуйраас бөхчүүд иржээ. Монгол улсын бөхчүүд ч ирж зодоглосон аж. Маргааш өдөр нь морины уралдаан болж 50 шахам хурдан хүлэг шандасаа сорьжээ. Шилийн гол, Хөлөнбуйр зэрэг нутагтай харьцуулахад Эзнээ нутгийн адуу биеэр жижиг, эмээлтэй уралддаг юм байна. Шилийн гол зэрэг нутагт холын морьдыг 35 км-ийн алсаас уралдуулдаг бол Эзнээ хошуунд энэ зай 10 км байдаг байна. Харин тэмээний уралдаанд нийт 26 тэмээ уралдсанаас Эзнээ хошууны уугуул торгууд
Өвөр Монголын Алшаа аймгийн монголчууд олноор суурьшдаг Эзнээ хошуунд жил болгон зохиогддог “Эзнээ хошууны алтан намрын шаргал тооройн олон улсын 12 дугаар наадам” өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв. Наадмаар монгол бөх барилдаж, морь болон тэмээ уралдуулжээ. Бөхийн барилдаанд Эзнээ нутгийн аварга бөхчүүд зодоглосон төдийгүй Алшаа зүүн баруун хошуу зэрэг хавь ойрын бөхчүүд, мөн бөхийн өлгий Шилийн гол, Хөлөнбуйраас бөхчүүд иржээ. Монгол улсын бөхчүүд ч ирж зодоглосон аж. Маргааш өдөр нь морины уралдаан болж 50 шахам хурдан хүлэг шандасаа сорьжээ. Шилийн гол, Хөлөнбуйр зэрэг нутагтай харьцуулахад Эзнээ нутгийн адуу биеэр жижиг, эмээлтэй уралддаг юм байна. Шилийн гол зэрэг нутагт холын морьдыг 35 км-ийн алсаас уралдуулдаг бол Эзнээ хошуунд энэ зай 10 км байдаг байна. Харин тэмээний уралдаанд нийт 26 тэмээ уралдсанаас Эзнээ хошууны уугуул торгууд ястан Туяагийн хоёр тэмээ манлайлжээ.
Эзнээ бол монгол үндэстэн гол цогц болсон Өвөр Монголын хил хязгаарын малжих хошуу юм. Алшаа аймгийн баруун хойд дахь энэ хошуу зүүн ба өмнө талаараа Алшаа зүүн ба баруун хошуутай, баруун талаараа Ганьсү мужийн Сүбэй шяны Ма цүнгийн уулархаг нутагтай хил залгана. Говийн хаан тоорой хэмээн алдаршсан тооройн ой хөвч, заг сухай ургадгаараа онцлог Эзнээ торгууд нутагт бас Сувд нуур, Эзнээ гол, Бадайн жаран, Дэл хад зэрэг өнгө үзэмж төгс газрууд бий. Үүгээр ч барахгүй дэлхийд данстай Хар хотын туурь энэ нутагт байдаг. Мөн Монгол, Хятадын хоёр дахь том боомт болох Цэхээ боомтоор манай Өмнөговь аймагтай хил залгаж хоёр орны нүүрсний худалдааны ихээхэн хувийг гүйцэтгэж байна.