Буриадын эртний нэгэн овгийн тухай түүхэн сэдвээр оросуудын бүтээсэн кино Санкт-Петербург хотод болсон Бүх Оросын ардын уран бүтээл, уламжлалт урлаг, угсаатны зүйн IY кино наадмын шилдэг баримтат киногоор шалгарав. Кино наадамд Дагестан, Татарстан, Удмурт зэрэг Холбооны улсууд болон Архангельск, Вологда, Саратов, Эрхүү, Ленинград, Тверь мужууд, Хабаровск, Тольятти, Калуга хотоос ирсэн 30 гаруй уран бүтээл өрсөлдсөн бөгөөд “Феникс” студийн “Булагаты” (Булгадууд) хэмээх кино түрүүлсэн байна.
Буриадын эртний нэгэн овгийн тухай түүхэн сэдвээр оросуудын бүтээсэн кино Санкт-Петербург хотод болсон Бүх Оросын ардын уран бүтээл, уламжлалт урлаг, угсаатны зүйн IY кино наадмын шилдэг баримтат киногоор шалгарав. Кино наадамд Дагестан, Татарстан, Удмурт зэрэг Холбооны улсууд болон Архангельск, Вологда, Саратов, Эрхүү, Ленинград, Тверь мужууд, Хабаровск, Тольятти, Калуга хотоос ирсэн 30 гаруй уран бүтээл өрсөлдсөн бөгөөд “Феникс” студийн “Булагаты” (Булгадууд) хэмээх кино түрүүлсэн байна. Евгений Мельников, Вячеслав Столяров нарын бүтээсэн энэ кинонд Буриадын эртний гол овгуудын нэг болох булгад овгийнхны бүтэж бүрэлдсэн түүх, уламжлалт ёс заншил, одоогийн амьдрал байдлыг он цагийн хэлхээс хэлбэрээр баримтаар харуулсан ажээ.