Өвөр Монголын Багшийн их сургууль, Өмнөд Хятадын багшийн их сургууль, Ордосын Ханжин хошууны Хөдөө аж ахуйн удирдах газрын хамтран бүтээсэн малын бэлчээр, маллагааг тандах хиймэл дагуулын системийг өнгөрсөн Баасан гарагт ашиглалтад оруулав. Ханжин хошууны Хөдөө аж ахуйн удирдах газрын дарга Б.Чулуугийн хэлсэнээр, Хятадын мал аж ахуйд хиймэл дагуул ашиглаж байгаа анхны тохиолдол энэ гэнэ. Бэлчээрт байгаа малын байрлалыг хиймэл дагуулаас тогтоож гар утсанд мэдээлдэг энэ системийг Ханжин хошууны малчид хэдийнэ хэрэглээд эхэлжээ.

Малчид мал нэг бүртээ тусгай бичил систем суулгасан бөгөөд GPS, газарзүйн мэдээлэл, зайнаас тандах хиймэл дагуулын систем болон бусад технологийн тусламжтайгаар тэдгээр малын бэлчиж буй газар, зүг чигийг гэрээсээ мэдэж болдог болж байгаа нь энэ юм. Мөн мал бэлчээрийн хязгаараас хэтрэх, өвчний шинж тэмдэг илрэх даруйд энэ систем дохио өгдөг ажээ.