Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын ээлжит хурлаас Монгол Улсыг өнгөрсөн оны аравдугаар сард “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрийг гаргасан билээ. Улмаар Монгол Улсад зургаан чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага гэж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хуралдаан БНХАУ-ын Бээжинд хотод энэ сарын 17-нд эхэлсэн байдаг.
Энэ үеэр Хамтарсан бүлгээс Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшиц гаргасныг онцолж, зургаан чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг нь хэрэгжүүлсэн гэж үзжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өндөрлөж буй ээлжит хурлаас ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа дөрвөн сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалаад ирлээ.
Манай тайлантай танилцаад, нэлээд асуулт асууж тодруулга авсан. Хамтарсан бүлэг Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, зургаан чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг хэрэгжүүлсэн гэж үзлээ.
Явцын тайланг бэлтгэх, хамгаалахад хичээл зүтгэл гаргаж ажилласан багийн гишүүддээ талархал илэрхийлье” гэсэн байна.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (3)