Италид айлчилж буй ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Ватикан улсад зочилж, Ромын пап Гэгээн хутагт XVI Бенедикттэй уулзав. Ерөнхийлөгч болон XVI Бенедикт нар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчныг хамгаалах, ядуурал, хүнсний хомсдолыг бууруулах, аливаа сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба Д.Чойжамц мөн гэгээн хутагтад бараалхаж, гар барин мэндчилжээ. Харин энэ хоорондоо тэд ямар нэг асуудлаар санал солилцсон гэх мэдээ алга байна.