Сонгуулийн тухай хуулийн талаар тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа хоёр намын бүлэг дөнгөж сая тус тусдаа хуралдаж эхэллээ. МАН-ын бүлэг 10 цагаас “А” танхимд, АН-ын бүлэг “Б” танхимд хурлаа эхэлжээ. Энэ хурлын дараа дээрх хоёр намаас гарсан шийдвэрийг үндэслэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэг 14 цагаас мөн л хуралдана. Мөн өнөөдөр Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Төсвийн тухай, Газрын тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хариуцсан байнгын хороодын ажлын хэсгүүд хэлэлцэх юм.
Үүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг үдээс хойш 16.00 цагт хуралдаж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганд хэлэлцүүлэх хувилбарыг бэлтгэхээр төлөвлөжээ.