УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
Б.Пүрэвдорж: Энэ хуулийн зорилт нь ганц, хоёр хүний мэдэлд байдаг системийг давуу байдлыг задлах. Худалдаа хөглийн банк, Голомт банк зэрэг. Банкууд заримдаа бизнесийн үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцдог. Үйлчлүүлэгч нартаа дарамт үүсгэдэг. Жишээ нь, би Голомт банкны хохоригч. Манай зээл эрсдэлд ороод зээлээ сунгах гэтэл “Та нар энэ хөрөнгөө тэдэн төгрөгөөр энэ компанид зар. Тэгвэл сунгана” гэсэн. Аргагүй эрхэнд өгч байсан. Дээрэмдүүлсэн.
Тиймээс хэт нэг хүний эзэмшилд байдаг зарим нэг банкуудыг задлах тухай хуулийг дэмжиж байгаа.
Хувьцаат компани болсон түүх манай улсад хоёр жишээ байна. Тэр нь Анод болон Зоос банк. Дампуурсан. Учир нь хариуцлагын тогтолцоо муудаж ирдэг. Харин хувьцаат компанийн тухай хуулиар 33 хувь нь хяналтын багцад байдаг. Гэтэл 20 хувь гэж оруулж ирсэн байна. Энэ хуулиуд нь зөрчилдөх нь. Яагаад ингэж оруулж ирэв ээ.
Түүнчлэн Дэгийн тухай хууль зөрчсөн хэд хэдэн асуудал энэ хуульд бий. Би нотолгоотой нь гаргаж тавина. Дэгийн хууль зөрчөөд хүмүүсийг хэрэгт оруулчихав.
Ж.Ганбаатар: Дэгийн тухай хууль зөрчсөн эсэхийг мэдэхгүй байна. Б.Пүрэвдорж гишүүн нарийн харсан байх. Тухайн үед нь хэлэх байх. Хэзээ ч гэсэн сонсоход бэлэн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)