Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Өнөөдөр аравдугаар сарын 6-ны өдөр, баруун зүгийн нутгаар бага зэрэг хур тунадастай. Энэ үеэр Алтайн уулсаар салхины хурд 9-14 метр.сек хүртэл ширүүсэх юм. Улаанбаатар хот болон бусад нутгаар бага зэрэг үүлтэй ч бороо хур орохгүй. Говийн нутгаар 17-22 хэм, Алтай, Хөвсгөлийн хангай нутгаар 9-14 хэм дулаан. Бусад нутгаар 14-19 хэмтэй байх нь. Үүрийн 05:00 цагийн байдлаар нийслэлд нэг хэм дулаан байсан бол яг одоо хоёр хэм дулаан болжээ.
Урд хөршийн нийслэл цэлмэг тэнгэртэй, манайхаас найм дахин дулаан буюу 16 хэм байна. Өдөр 23 хэм хүртэл халаад, шөнөдөө 16 хэмээр сэрүүсч долоон хэмийн дулаан хонох нь. Бээжингийн тэнгэр өнөөдөржингөө цэлмэг байх юм. Харин Москвагийн тэнгэр үдээс хойш бүрхэх төлөвтэй. Одоогоор зургаан хэм хүйтэн, шөнө дунд болж байгаа боловч 10 гаруй цагийн дараа үүл бүрхэж, өдрийн 13 хэмийн дулаан үргэлжилнэ. Энэ үүлсээс шөнө нь бага зэрэг бороо орж магадгүй, тэр үед есөн хэмийн дулаан.
Өнөөдөр Берлинийг чиглэн нисэхээр төлөвлөж буй хүмүүс шүхэрээ авахад илүүдэхгүй. Яг одоо тэнд шөнийн амьдрал эхэлж байна, 17.1 хэм дулаан. Хоёр цагийн дараа 15 хэм хүрч сэрүүсэх магадлалтай. Берлиний Пүрэв гаригийн өдөр 21 хэм дулаан багахан бороотой бол шөнө нь бороо нэмэгдэж, 10 хэм хүртэл сэрүүснэ.
Яг одоо үүл бүрхээд байгаа Токио хотод 20 хэм дулаан байна. Энэ үүл өдөр багасах хэдий ч 25 хэм хүртэл халах юм. Харин шөнө дахин үүлс хурж, их хэмжээний бороо орно. Тэр үеэр 19 хэм дулаан байх аж. Солонгосын нийслэлийн тэнгэр ч мөн базаахгүй байна. Битүү үүлсийн дор 19 хэм халуун байгаа бол өдөр үүлс арилж, дулаан өөрчлөгдөхгүй. Харин шөнө найман хэм хүртэл сэрүүснэ, цэлм тэнгэр үргэлжилнэ.