Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороо, “Тэнгис” кино театрын урд байрлах нийтийн эзэмшлийн талбайн усан оргилуурыг “Түмэн занги” гэх барилгын компани нураажээ. Ингээд зогсохгүй эргэн тойронд нь нүх ухсанаас дулааны шугам нь ил гарч, ус тогтсон байна. Энэ талбайд “Түмэн занги” компанийн захиалгаар 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг “D&N” гэх компани гүйцэтгэж буй аж. 2007 онд тус газарт барилга барих захирамж гарсан ч хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас өмнөх эзэн нь “Түмэн занги”-д худалджээ. Харин тэд барилгын ажлыг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй эхэлснээр барахгүй газар ухаж, бүтээн байгуулалт сүйтгэж буй нь энэ аж.