Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллагуудын мэдээллийг төвлөрүүлэх шийдвэрийг өчигдөр болсон Сангийн сайдын зөвлөлийн хурлаар баталжээ. Өнөөдөр манайд албан бус тоогоор 10 гаруй банк, 190 банк бус санхүүгийн байгууллага, 170 гаруй хадгаламж зээлийн хоршоо байдаг. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангууд үйл ажиллагаа эрхэлж байна. Үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээллийг нэгтгэх, санхүүгийн төлөв байдлыг зөв тодорхойлох, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс энэ ажлыг хийхээр болжээ. Энэ бүхэн нь эдийн засагт дэмжлэг үзүүлнэ хэмээн зөвлөл үзэж байна. Өнөөдрөөс ажлыг эхлүүлж Сангийн яам, ХЗДХЯам, Монгол банк, ЖДҮГазар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсэг судалгаа хийх юм. Энэ оныг дуустал судалж, төлөвлөгөө боловсруулахыг Сангийн сайд даалгасан байна. Мөн яаманд төвлөрдөг санхүүгийн тайланд тухайн жилийн хөрөнгө оруулалтын мэдээллийг нэмж авч байхаар тогтлоо.