Манайхан уулзалт хийх газраа олж ядах юм. Эрүүл мэндийн яам, Эрдэс баялаг эрчим хүний яам, “MCS” групп хамтран “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Гэтэл утас цохин уулзалтын талаар асуутал өглөө 9:30 цагт Эрүүл мэндийн яамны урдаас тусгай тэрэг хөдөлж “Нүхт корпорэйт” хэмээх зочид буудалд, цэвэр агаарт болно гэх юм. Уул нь уулзалтын нэрийг сонсвол гэр хорооллын орчинд очиж, иргэдтэйгээ хамт санал хүсэлтийг нь сонсох байлтай. Тэгдэггүй юм аа гэхэд заавал ийш тийшээ явж зардал чирэгдэл гаргаж байснаас хот дотроо хийж болдоггүй юм байхдаа. Тансаг зэрэглэлийн зочид буудалд уулзалт хийж байхаар гарах зардал мөнгийг нь өвчтэй зовлонтой хэн нэгэнд эсвэл асрамжийн газарт хандивлавал буян болох учиртай шүү дээ. Уулзалт хийх гээд байна уу? Уулт хийх гээд байна уу?