МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Засгийн газрыг огцруулах тухай яригдаагүй гэж өчигдөрхөн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр ерөнхий сайдыг огцруулах бичигт есөн гишүүн гарын үсэг зураад байна. Энэ саналыг МАН-ын Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүд гаргасан бол АН-аас Д.Ганхуяг, Н.Батбаяр тэргүүтэй гишүүд гарын үсэг зуржээ. Тэгвэл дөнгөж сая Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга гэх Ц.Шинэбаяр гишүүн Засгийн газрыг огцруулах хүсэлтэд гарын үсэг зурснаа сэтгүүлчдэд хэлэв. Оюутолгойн гэрээгээр шалтагласан, бас шалтаглаагүй олон шалтгаанаар ерөнхий сайдыг суудлаас нь хөндийрүүлэх хүсэлтэй гишүүдийн тоо цаашид ч нэмэгдэх бололтой. Хэрэв энэ тоо 19-д хүрвэл хамтарсан Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих юм.