Өнгөрсөн жил буюу 2010 оны 12 дугаар сард “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцыг түшиглэсэн хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах тендер зарлагдсан билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт саяхан байнгын хорооны хурал дээр тус үйлдвэрийг байгуулах үйл явц удаан байгааг шүүмжилсэн юм. Харин өнөөдөр тэрбээр энэ үйлдвэрийн ажил 70 хувьтай, хурдацтай явж байгаа гэж УИХ-ын чуулганы үеэр мэдэгдлээ. Хэдхэн хоногийн дотор үйлдвэрийн ажил яагаад ингэж сайжирсныг зарим гишүүд тодруулахыг хүсч байлаа. Хариуцсан салбартаа ахиухан төсөв батлуулах гэж ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэв гэх нэгэн ч байв. Хэрэв жилд 210 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай энэ цогцолбор ашиглалтанд орвол ирэх оны 10 дугаар сар гэхэд Улаанбаатар хотын коксжсон түлшний хэрэгцээний дөрөвний нэгийг дангаараа хангах бололцоотой болох юм.