Аравдугаар сарын зургааны пүрэв гарагийн 20 цагт Ардын уран зохиолчийг “амьдаар” нь харах такс дөрвөн евро 50 цент байлаа. Дрезден хотын музейд яруу найргийн үдэшлэг зохион байгуулах болсон шалтгаан нь Монголоос ирсэн Бавуугийн Лхагвасүрэн гуай. Анхаа, Халиун төдийгүй Ардын уран зохиолч хүртэл Европ дахь монголчуудад аялан тоглолтоо зориулдаг болсны нотолгоо энэ юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн араас арав дугаар сарын 22-нд Монголын соёл урлагийн бас нэгэн десант Германд буужээ. Поп опера хэв маягаар дуулдаг “Voice” хамтлагийнхан Мюнхений Карл штрассе гудамжны нэгэн цэнгээний газар нутаг нэгтнүүддээ зориулж тоглосон байна. "Voice"-ын Европт хийж буй анхны аялан тоглолт "Voice of Mongolia" нэртэйгээр хүрч байгаа энэ. Дараа нь тэд Чех, Швед зэрэг Европын найман оронд 11 сарын дунд хүртэл үргэлжлүүлэн тоглоно. "Монгол”, "Voice of Mongolia”, "The Phantom of the opera”, "La Danza” "Ижийдээ бичсэн захидал” зэрэг дуунуудаараа нэрд гарсан энэ хамтлаг хойд Солонгосын “Хаврын баяр” наадмын Гран при хүртэж байв.