Танхай, дээрэм, хулгай, хүн амь, хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Н.Тодбилгүүн, Г.Болдбаатар, Б.Мягмарсүрэн нарын 12 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн шүүхэд боллоо. Тэднийг эрүүгийн хуулийн 91.2, 145.3, 147.2, 181.3, 126.2.6 дугаар зүйл заалтаар буюу танхайн сэдэлтээр хүнийг санаатай хөнөөсөн, довтлох замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн зохион байгуулалттай хулгайн хэрэг үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдыг дээрэмдсэн, танхайрах гэмт хэрэг даван үйлдсэн, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Б.Баярням, Д.Энхбаяр, А.Батмандах нар илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од нар оролцсон бөгөөд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталсан байна. Анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн долдугаар сард болж, хэрэгтнүүдэд 10-15 жил хүртэлх ял ногдуулж байсан юм. Хэрэгт 18-25 насны залуус холбогдсон бөгөөд Н.Эрдэнэбаатар, Н.Эрдэнэ-Оргил нар нь ах дүү нар аж.
Б.Золбоо