Нийслэлд газар зарна хэмээн иргэдийг хохироон залилсан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Дондогийг хуулийн байгууллага шалгасаар олон сарын нүүр үзэж байна. Гэвч уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлэхээр болжээ. Учир нь УПЕГ-аас УИХ-д, түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан ч шийдвэрлэж өгөхгүй байгаагаас ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн байна. Эх сурвалжийн хэлсэнээр, түүний хийсэн хэрэг нотлогдсон, яллагдагчаар татах хангалттай баримт бүрдсэн гэнэ.
Б.Чимэг