Өнөөдөр АН-ын бүлгийн гишүүд Цагдаагийн байгууллагын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай багц хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцлээ. Гишүүд долоон сарын нэгэнд болсон шиг эмх замбараагүй байдал нийгэмд үүсвэл түүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар нэлээд нухацтай ярилцсан байна. Тэд эмх замбараагүй байдал үүсгэж байгаа уг үндсийг нь олж, зогсоохын тулд хүчний байгууллагуудын албан тушаалтнуудын эрх мэдлийг зөв хуваарилах хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс Засгийн газрын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад нөхцөл байдлыг зохицуулах нэмэлт эрх өгөх саналыг дэмжсэн байна. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Энэ хуулийг санаачилсан Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын ажлын хэсэг дахин боловсронгуй болгоод ирвэл дэмжинэ” гэлээ.
Б.Баярмаа