Эх орны хишиг, хувийг иргэдэд олгохдоо үйлчилгээний хураамжинд авч байгаа 350 төгрөгийг хэрхэх талаар Засгийн газрын шийдвэр гартал уг мөнгийг олгохгүй байхыг хүссэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албан тоотын дагуу “Хадгаламж” банк 10 сарын 15-наас эхлэн “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохоо зогсоогоод байсан билээ. Гэвч иргэдийн санал гомдол их байгааг харгалзан тус банкны удирдлага Засгийн газрын шийдвэрийг хүлээлгүйгээр өнөөдрөөс эхлэн энэ мөнгийг олгохоор шийдсэн байна. “Хадгаламж” банкны харилцагчийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Амартүвшин ийм шийдвэр гарсаныг нотлоод “Одоогийн байдлаар Засгийн газрын хуралдааны шийдвэр хэрхэн гарсан нь мэдэгдээгүй байгаа ч мөнгийг өнөөдрөөс эхлэн тараана” гэлээ. Маргаан дагуулаад буй 350 төгрөгийг “Хадгаламж” банк иргэдээс ямар ч байсан суутгаж авах аж. Харин Засгийн газар үйлчилгээний хураамж болох уг мөнгийг авч болохгүй гэсэн шийдвэр гаргавал банк иргэдийн дараа сарын мөнгөн дээр 350 төгрөгийг нь нэмж олгох ажээ.
Т.Хулан