МИАТ компанийхан “Боинг 767-300” загварын хоёр дахь онгоцоо өчигдөр хүлээн авснаар ийм төрлийн дөрвөн онгоцтой боллоо. “Боинг 767-300” агаарын хөлөг бизнес ангиллын 18, энгийн ангиллын 245, нийт 263 зорчигчийн суудалтай юм. Энэ онгоц газарт буулгүй 11 мянган километр нисэх чадвартай, хөөрөх үеийн жин нь 162.386 килограмм ажээ. Мөн 45 тонн шатахууны багтаамжтай, хөдөлгүүр сайтай зэрэг бусад төрлийн онгоцноос давуу болохыг мэргэжлийн хүмүүс онцоллоо. МИАТ-ынхан энэ агаарын хөлгөөр тогтмол нислэгийн хийхийн зэрэгцээ захиалгат нислэгээр аялал жуулчлалын эрэлттэй бүс нутаг болох Дубай, Саньяа, Сингапур, Ханой, Бангкок, Чэжү чиглэлд нислэг үйлдэх юм. МИАТ-ынхан 2013 онд цоо шинэ ” Боинг” онгоцтой болохоор төлөвлөжээ.