Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн МНН-ын дарга С.Маам нарын хүмүүс хуучин дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбатаас тамга тэмдгээ нэхэв. Тус намаас ИЗНН-ын дарга Д.Энхбат, С.Оюун нарт хүргүүлсэн захидалд “Монголын ногоон намын тамга тэмдэгийг 24 цагийн дотор өг” гэж шаарджээ. Түүнчлэн Д.Энхбат гишүүнийг тамга тэмдгээ заасан хугацаанд өгөхгүй бол хуулийн байгууллагад хандах болно гэдгээ ч мэдэгдсэн байна. Намын удирдлагууд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “МНН-ыг Дээд шүүх бүртгэсэн явдалд нийт гишүүд дэмжигчид талархалтайгаар хүлээн авч байна. Энэ явдлаас үүдэн зарим улс төрийн хүчнүүд нэр хүндэд халдах, буруу мэдээлэл цацах гэх мэт сөрөг үйлдлийг үзүүлж байна. Тухайлбал, ИЗНН гэх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгууллага хууль бус нэр ашиглан манай намын гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна. Тиймээс ИЗНН гэх байгууллага уг хууль бус үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна” гэсэн юм. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Д.Энхбат энэ талаар ерөнхийлөгчид хандсан бөгөөд энэ нь тамга тэмдгээ шуудхан аваачаад өгөх бодолгүй байгааг нь харуулж байна. Зодоон эхэллээ.