Олон улсын “Hands off Cain” байгууллага “Цаазгүй ертөнц” хүндэт шагналаа Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Италийн Ром хотод гардууллаа. Энэ байгууллага нь цаазаар авах ялын тухай мэдээллийг олон нийтэд ил болгох зорилгоор судалгаа хийдэг бөгөөд НҮБ болон түүний Хүний эрхийн комисстой хамтран ажилладаг юм байна.
Италийн Сенатын дэд ерөнхийлөгч, хатагтай Эмма Бонино хүндэтгэлийн ёслолыг нээж хэлэхдээ “Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, амьд явах эрхийг баталгаажуулах, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс шийдэмгий алхам хийж амжилт гаргасан лидерүүдэд энэ шагналыг олгодог. 2011 оны шагналыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгөхөөр шийдвэрлэсэн нь зүй ёсны юм. Монгол улс хүний амьд явах эрхийг баталгаажуулах талаар Азид үлгэр жишээ болж буйн баталгаа нь энэхүү шагнал болж байна” гэжээ.
“Цаазгүй ертөнц” шагналыг өмнө нь Сенегалын ерөнхийлөгч А.Ваид, Мексикийн ерөнхийлөгч асан В.Фокс, Руанда улсын ерөнхийлөгч П.Кагаме, Италийн ерөнхий сайд асан Р.Проди нар авч байжээ.