Монголын компаниудыг нийгмийн хариуцлагаар ангилан шүүхээр болсон тухайгаа МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй албаны хүмүүс мэдээллээ. Бизнес, эдийн засаг, компаниуд нь хүний төлөө байдгийг бид мартчихаад байгаа хэмээн С.Ганбаатар хэлсэн юм. Зөвхөн олон нийт, нийгэмд чиглэсэн гэх үйл ажиллагаагаар байгууллагын нийгмийн хариуцлагыг бүрэн шинждэггүй гэнэ. Ажилтандаа олгож буй бодит, өндөр цалин, нийгмийн даатгалыг нь төлөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, боловсрол дээшлүүлэхэд хөрөнгө оруулж байгаагаар ч нийгмийн хариуцлагыг дүгнэдэг аж. МҮЭХ энэ шалгуураар хувийн хэвшлийн компаниудыг шалгаруулж, хамгийн муу, сайн компанийг олон нийтэд нэрлэнэ. Мөн төрийн байгууллагуудыг ч нийгмийн хариуцлагаар нь жагсаахаар болсон тухай хэлж байлаа.