Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Л.Нэргүйд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав өчигдөр хотын даргад өгсөн мэдээлэлдээ дурьдсан. Хэргийн талаар холбогдох газраас тодруулахад, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Нэргүйд холбогдох хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн байцаагч О.Бархасбадь шалгаж, түүнийг гүтгэгдсэн болохыг тогтоосон. Тиймээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддоржид хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт илгээж, энэ сарын тавны өдөр хэрэгсэхгүй болгосон” гэлээ. Үүнээс үзвэл, хоёр долоо хоногийн өмнө хэрэгсэхгүй болгосон хэргийг С.Баатаржав дарга хотын мэрт илтгэсэн нь тэр байжээ
Б.Золбоо