“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад нэмж нэгээс хоёр банкийг зөвлөхөөр сонгож магадгүй байгаа талаар Монголын албаны хүний хэлсэнийг “Reuters” агентлаг иш татав. “Reuters”-т тийн хэлсэн хүн нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт бөгөөд “Зөвлөх банк нэмж авах эсэх нь IPO хийх бүтэц, мөн хувьцааг аль биржид арилжаалах шийдвэрээс шалтгаална” гэж тэрбээр ярьсан байна. IPO хийхэд зөвлөхөөр оролцохоор Германы “Deutsche Bank”, Америкийн “Goldman Sachs”, Австралийн “Macquarie”, Францын “BNP Paribas” банкууд шалгараад байгаа бөгөөд 2012 ондоо багтааж 15 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгааг “Reuters” мөн дурьдсан байна.