Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд зохиодог “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн эхэллээ. Замын цагдаагийн газраас 29 дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээн Баянгол дүүргээс эхэлсэн бөгөөд тэмцээнд тус дүүргийн 14 сургуулийн 170 орчим хүүхэд оролцон авхаалж самбаагаа сорьсон билээ. Энэ үеэр Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, ахмад Л.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авав.
-Энэ тэмцээнийг олон жил зохион байгуулж байгаа. Өмнөх жилүүдийнхээсээ хэр онцлог байна?
-Сургуулийн оролцоо нэмэгдэж, хүүхдүүдийн ур чадвар сайжирчээ. Тэмцээнд бага ангийн хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн хичээл оруулах, аюулгүй зорчих орчин бүрдүүлэх талаар заагдсан байдаг. Мөн багш нарын Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгасан байгаа. Ингэснээр хүүхдүүд аюулгүй хөдөлгөөнд оролцох зөв дадал, хэвшил, мэдлэгийг олж авдаг юм.
-Хүүхдүүд энэ тэмцээнд оролцох дуртай нь анзаарагдаж байна. Тэмцээн хэдэн үе шаттай болох вэ?
-Нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг тэмцээнээ Баянгол дүүргээс эхэлж байна. Сургууль, багш нар, хүүхдүүд энэ тэмцээнд оролцох гэж бараг сар бэлтгэдэг. Зөвхөн нэг дүүргээс л гэхэд 14 сургууль цэцэрлэг оролцож байна. Тэднээс “Эрдмийн” өргөө цогцолбор сургууль тэргүүн байр эзэлж, дэд байрт 28 дугаар сургууль, гуравт 113 дугаар сургуулийн сурагчид шалгараад байна. Дүүрэг бүрээс нэг сургууль шалгаруулж, эцсийн шатанд зургаан сургууль нийслэлийн хэмжээнд өрсөлдөнө.
Б.Золбоо