Улаанбаатар
Өнөөдөр / 2022.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Энтертайнмент
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Энтертайнмент

ХУУЧРААГҮЙ ХЭРЭГ: Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа “ЖДҮ” авсныг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг гэрчилжээ

2022-1-18
0
ЖИРГЭХ

Хаалтаа хийх намрын чуулганд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсныг танилцуулж, тангараг өргүүлнэ. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ШӨХТГ-ын даргаар ажиллау байсан Б.Бат-Эрдэнийн холбогддог нэгэн хэргийг уншигч Танд нэхэн сануулъя.


Улстөрчид, албан тушаалтнуудын “ЖДҮ”-гийн хэрэг 2018 оны 11 дүгээр сард дэгдсэн. “ЖДҮ” авсан хүмүүсийн нэг нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ байв. Бүх хэвлэлээр “УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй хамт” Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан гэж мэдээлсэн. Улмаар энэ асуудал ил болсны дараа, хэдхэн хоноод Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэр үед Б.Бат-Эрдэнэ яагаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар тайлбар хийгээгүй. Таг болсон.

Удалгүй 2018 оны 12 дугаар сарын 4-нд ЖДҮС-гийн Шилэн дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуйн нэгжүүдийг мэдээлсэн. Холбогдсон гишүүдийн голдуу компани, аж ахуйн нэгжүүд зээлээ буцааж төлсөн байв. Тэдгээрийн хамт мөн л “ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн эхнэр Болортуяагийн “Рич Холдинг” ХХК 400.558.905 төгрөг төлж зээлээ хаажээ” гэж хэвлэлүүд мэдээлсэн.

Ном журмаар нь авсан бол яагаад хугацаанаас нь өмнө төлөх вэ дээ? Олон нийт ингэж хардсан.

Ингээд Б.Бат-Эрдэнэтэй холбоотой “ЖДҮ” дуулиан түр намжсан. Гэтэл сонгуулиас хоёр сарын дараа 2020 оны 8 дугаарс сарын 19-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилчихсон. Б.Бат-Эрдэнэ нэмээд 2020 оны 10 дугаар сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас Б.Бат-Эрдэнийг тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр сонгож, мань эр ТУЗ-ийн дарга нь болчихоод байна.

ШӨХТГ-ын дарга болсноосоо хойш 2020 оны 8 дугаар сарын 27-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө “занхар” тайлбар өгсөн байдаг. Тэрээр “Чимээгүй байснаараа буруутай юм шиг харагдсан байх. Нөгөөтэйгүүр би хэвлэлийн байгууллагатай хэрүүл хийгээд явдаг хүн биш. Төрийн түвшинд бэлтгэгдэж буй залуус хэрүүл хийхээс илүүтэй учир байдлыг ойлгуулж ажиллах ёстой гэж боддог. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхад миний ажлын байрны тодорхойлолттой холбоотой асуудал хөндөгдсөн. Төрд 10 жил түүнээс таван жилд нь төрийн удирдах албан тушаал хашсан байх ёстой гэсэн заалт байсан. Харин манай нөгөө дэд даргынх улсад 10 жил түүнээс удирдах албан тушаалд таван жил гэсэн заалттай байсан. Үүн дээр  би хэрүүл хийгээгүй. Төрийн алба, улсад гэдэг нь хоёр өөр ойлголт. Та бүхэн нийгмийн даатгал төлж байгаа учраас улсад ажилласан гэж тооцогдоно.

Харин төрийн албанд гээд шаардлага тавьчихаар би төрийн захиргааны албан тушаалд 10 жил ажилласан болчихоод байгаа юм. Нэг албан тушаалд хоёр өөр ажлын байрны тодорхойлолтын асуудал байсан гэсэн үг.

Би ажлын байрны тодорхойлолтоо улсад 10 жил болгон өөрчлүүлсэн бол асуудал үүсэхгүй байсан. Надад өөрчлүүлэх боломж байсан. Гэхдээ би шударгаараа л үлдсэн.

Үндсэн хуулийн цэц дээр яригдсан. Би тухайн үед асуудлыг дэвэргэхгүй ажлаа өгсөн. Бүх баримт нь бий. Ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй хүнийг Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж томилсон гэж үзээд Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Тэр миний буруу биш. Засгийн газар шаардлага хангасан хүнийг л томилох ёстой.

Хамгийн гал татсан асуудал нь ЗГХЭГ-т олон жил ажилласан, төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлд байдаг тендер, худалдан авах ажиллагаанд оролцдог хүмүүстэй харшилтай болсон. Тэр хүмүүсийн дургүйг хүргэснээс улбаалаад асуудлууд үүссэн.

Харин “ЖДҮ”-ээс зээл авсан гэх “Рич Холдинг” компани манай эхнэрийнх биш. Манай хадам ахынх. Намайг эхнэртэйгээ гэрлэхээс өмнө бизнес эрхэлдэг байсан хүмүүс. Би энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. Манай эхнэр болон миний дансанд тэр компанийн гэх нэг ч мөнгө төгрөг орж ирээгүй. Намайг эхнэртэйгээ гэрлэхээс өмнө бизнес хийгээд банк, банк бусаас, төрийн сангуудаас зээл авч байсан компани. Зээл авахад нь нөлөөлсөн үү, үгүй юу гэдэг л асуудал.

Үүнийг АТГ шалгаад тогтоосон. Мөн зээлийн мөнгийг “Монгол тулгат финанс” банк бус санхүүгийн байгууллагаараа угаасан гэж яриад байгаа. Гэтэл энэ компани нь банк бус санхүүгийн байгууллага биш, Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлд байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компани. Анх бизнес эрхэлдэг байхдаа байгуулаад тэр чигээр нь орхисон. Би 2012 онд НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлэхдээ л бизнесээ зарсан. АНУ-д, Монголд бизнес хийдэг байсан. Олон улс, агаарын тээврийн чиглэлээр бизнес хийдэг байлаа. Би сардаа 10-20 сая төгрөгийн ашигтай ажилладаг бизнесээ зараад улс төр рүү орсон юм. Улс төр, бизнес хоёр нэг зарчим дээр байж болохгүй гэж боддог. Би өөрийн ах дүү, аав ээж, үр хүүхэд, эхнэрийнхээ өмнөөс хариуцлага үүрэх ёстой гэдэгт итгэдэг. Би ах, дүүдээ зээл аваад өгсөн бол ийм зүйл ярихгүй. ЖДҮ-ээс зээл авахад миний ажлын байр нөлөөлөх боломжгүй. Би даргыг нь таних ч үгүй, уулзаж ч байсангүй” гэсэн.

Гэтэл баримт өөр зүйл өгүүлж байна.

Энэ хэргийн улмаас ял шийтгүүлсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг нарын АТГ-т өгсөн мэдүүлгээр Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, нөлөөлөл үзүүлж эхнэрийнхээ хамаатны гэх “Рич Холдинг” ХХК-д зээл авч өгсөн байна.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос АТГ-ын мөрдөгч “... “Рич Холдинг” ХХК-ийн төслийг дэмжүүлэх, санхүүжилтэд багтаах зорилгоор ЗГХЭГ-ын дарга н.Бат-Эрдэнэ танд хандаж байсан болох нь тогтоогддог. Та энэ талаар мэдүүлнэ үү. “Рич Холдинг” ХХК нь н.Бат-Эрдэнэтэй ямар хамааралтай вэ. Та н.Бат-Эрдэнийг таних уу” гэж асуужээ. Ингэхэд сайд асан Б.Батзориг “ЗГХЭГ-ын дэд дарга н.Бат-Эрдэнийг би нам, төрийн ажлаар л таньж мэдэх бөгөөд тэрээр над руу хандаж байсан эсэхийг санахгүй байна” гэж хариулсан байна.

Гэтэл ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг байцаалтын үеэрх “Засгийн газрын байгууллагын албан тушаалтан нараас, дэд сайд нараас иргэн, хуулийн этгээдийн нэрээр сангаас зээл авсан уу” гэсэн асуултад “Байгаа. Жишээлбэл, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийн “Рич Холдинг” ХХК, ... гэх мэт компаниуд байна. Дээрхи хуулийн этгээдүүдийг хэрхэн ямар байдлаар шалгаруулсан талаар дараа, дараагийн мэдүүлэгт ярина” гэж хариулсан байдаг байна.

Ингэхээр Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг АТГ цааш нь эрүүгийн хэрэг болгож шалгаад, шүүхээр шийдүүлэх хэмжээнд явуулаагүй болохоос биш өөрийнх нь яриад байдаг шиг “ЖДҮ”-д огт хамааралгүй, бараг хэлмэгдчихсэн хүн биш ажээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Тавинбэх сайд аа, шахмал түлшийг олон улсын лабораторид шинжлүүлсэн хариугаа зарлах уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ
Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудал хэлэлцэх вэ?
Ц.Туваан: Тэтгэврийн зөрүү арилгахад ахмадууд гомдолтой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Гайхах юм алга (66.181.190.156)
    Мэдлэггүй чадваргүй ч даргаа сайн долоодог нь албан тушаалд очдог болсон цаг.
    2022 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.116.20)
    ЦҮНХЧИД КӨБСЧИД САЙД БОЛДОГ ҮЕ ИРЖ БАЙНА ДАА УЛААНАА МИНЬ
    2022 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.179.207)
    ЖДҮЧИН СДАК ЮМ БНШД
    2022 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.24.109)
    tyhg
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.109)
    Уртнасан сайдаасаа дор юм бишүү
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.109)
    МАН-д Байгаль орчны яамны сайдыг хийчих хүн олон л байгаа шүү дэ энэ үнэн бол аймаар юм аа, гэхдээ Тавантолгой түлш компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гээд компанийхан жиг жуг хийгээд байсан нь үнэн юм билээ Тавантолгой түлш компанийн веб сайт руу орж үзэхэд ТУЗ-ийн дарга гээд байна лээ
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.26.69)
    Манай нам уул нь боловсон хучин ихтэй нам даа уул нь сайхан яриад жду-тэй болгодсон хунийг тавих гээд байх юм даа уул нь хариуцлага тооцоод улс торийн дэмжлэг огохгуй байх бсан юм даа даанч тэгсэнгуй дээ
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Иргэн (103.10.21.248)
    Монгол хулгайч луйварчин шуналтай баян цөөвөр чононууд л дарга болдог журамтай
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • иргэн (64.119.27.192)
    Монголд төрийн томхон албан тушаал, аль эсвэл төрийн өмчит том компануудын захирал гээд хөрөнгө мөнгөтэй холбогддог, өөрсдийг тушаал ахиулж томилсон хүмүүсийнхээ шахааг хийж хариу барьдаг үзэгдэл хэрээс хэтэрсэн. Үүнийг таслан зогсоож чадахчүгүй дээ. Сайхан ярьж, сэтгэлийг чинь, итгэлийн чинь галыг л бадраана. Бадраах юу байхав тэгсгээд л унтарч бухимдацгаана. Ийм л дүр төрх өнөөдрийн боловсон хүчний бодлого болоод байна.
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (103.68.107.37)
    ийтэрхүү мөнгөтэй хүнийг л албан тушаалд тавж байна даа нөгөө ерөнхийлөгч яагаад дуугүй байна вэ нөгөө чөмөг нь царцсан уу
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.83.91)
    banhar batzorig ugdiig n mataad uuruu shorongoos multarsan shuudeeee
    2021 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.88.156)
    Хөгийн новшнууд л албан тушаал бүр дээр алалцаад явж байх юм
    2021 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онлайн худалдан авалтад үйлчлэх 10%-ийн буцаан олголттой урамшуулал зарлагдлаа
    29 мин
  • Монголын маркетингийн холбооноос  200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй маркетингийн зөвлөгөө өгнө
    35 мин
  • “Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо 
    43 мин
  • Эрээний боомт чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна
    2 цаг 57 мин
  • Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд мод тарих үйл ажиллагаанд нэгдэв
    3 цаг 5 мин
  • Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ
    3 цаг 9 мин
  • “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” гар зургийн уралдааны шилдэг зургийн эзэд шагналаа авлаа
    3 цаг 14 мин
  • "HAPPY SHOW" залууст эрч хүч бэлэглэлээ
    3 цаг 18 мин
  • Б.Цогт-Очир: Цахилгаан тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байхыг уриаллаа
    3 цаг 23 мин
  • НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга: Украин улс дайнд ялж чадна 
    6 цаг 48 мин
  • Шведийн ерөнхий сайд: Бид бодит байдалтай эвлэрч НАТО-д элсэх хэрэгтэй 
    7 цаг 6 мин
  • О.Есүгэн, М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тулалдана
    7 цаг 46 мин
  • Н.Тавинбэх сайд аа, шахмал түлшийг олон улсын лабораторид шинжлүүлсэн хариугаа зарлах уу
    8 цаг 4 мин
  • Өдөрт нэг улс: Тажикстан
    8 цаг 13 мин
  • Монголын мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар
    8 цаг 24 мин
  • Өнөөдөр: “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно
    8 цаг 32 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    8 цаг 39 мин
  • Даян аварга Н.Батсуурь түрүүлэв
    21 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Өдөрт нэг улс: Самоа
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Э.Бат-Үүл: Д.Сосорбарам руу гурил биш, В.Путин, Х.Баттулгын шившлэгтэй бодис цацчихав уу л гэж бодлоо
  • Сергей Лавров: Манай улс Европ тивд дайн зарлахыг хүсэхгүй байна
  • Дэвид Бизли: В.Путинд зүрх сэтгэл гэж байдаг бол Украины далайн боомтуудыг нээ
  • Жо Байден: В.Путин энэ дайнаас цэвэрхэн гарах аргаа олохгүй байна 
  • Дмитрий Кулеба: Герман компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож Украин руу шилжин ирэх хэрэгтэй
  • Д.Сосорбарам: Би намдаа эргэн ирлээ
  • В.Зеленский: Бид дайнд ялж алдсан газар нутгаа эргүүлэн авах болно
  • Тютти Туппурайнен: Манай улсын НАТО-д элсэх асуудалд ОХУ нөлөөлж чадахгүй
  • Беларусь улс цэргийн хүчээ Украины хил дээр төвлөрүүлж байна
  • У.Хүрэлсүх: Хүний эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой
  • Дайны гэмт хэрэг хийсэн байх магадлалтай орос цэргүүдийг шүүх хурлаар оруулж эхэллээ
  • Украин цэргүүд дайны талбар дээр хуримаа хийсэн ч тэдэнд хамт амьдрах тавилан дутав
  • ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц галд автав
  • ОХУ, Украин улсаас их хэмжээний үр тариа хулгайлсан
  • НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга: Украин улс дайнд ялж чадна 
  • МҮБХ-ноос Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг хүчингүй болгожээ
  • Үндэсний их баяр наадмын найруулагчаар Б.Наранбаатар шалгарчээ
  • Даян аварга Н.Батсуурь түрүүлэв
  • Б.Энхбаяр: Нийгмийн даатгалын мөнгийг арилжааны банкинд байршуулж дундаас нь хүү цохих схем байдаг
  • Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл нарыг АТГ-аас баривчилжээ
  • Э.Бат-Үүл: Д.Сосорбарам руу гурил биш, В.Путин, Х.Баттулгын шившлэгтэй бодис цацчихав уу л гэж бодлоо
  • Д.Сосорбарам: Би намдаа эргэн ирлээ
  • Жо Байден: В.Путин энэ дайнаас цэвэрхэн гарах аргаа олохгүй байна 
  • Дэвид Бизли: В.Путинд зүрх сэтгэл гэж байдаг бол Украины далайн боомтуудыг нээ
  • В.Зеленский: Бид дайнд ялж алдсан газар нутгаа эргүүлэн авах болно
  • Сергей Лавров: Манай улс Европ тивд дайн зарлахыг хүсэхгүй байна
  • Дмитрий Кулеба: Герман компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож Украин руу шилжин ирэх хэрэгтэй
  • ОХУ, Украин улсаас их хэмжээний үр тариа хулгайлсан
  • Тютти Туппурайнен: Манай улсын НАТО-д элсэх асуудалд ОХУ нөлөөлж чадахгүй
  • Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болно
  • Н.Тавинбэх сайд аа, шахмал түлшийг олон улсын лабораторид шинжлүүлсэн хариугаа зарлах уу
  • НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга: Украин улс дайнд ялж чадна 
  • Зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломж эрэлхийлэхийг үүрэг болгов
  • Б.Жавхлан: Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар тайлан муу гарвал татан буулгана
  • Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл нарыг АТГ-аас баривчилжээ
  • Т.Доржханд: Яагаад Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх ёстой вэ гэдгийг иргэд ойлгохгүй байна
  • Б.Энхбаяр: Нийгмийн даатгалын мөнгийг арилжааны банкинд байршуулж дундаас нь хүү цохих схем байдаг
  • Наадамчдын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл нээх талаар судална
  • Даян аварга Н.Батсуурь түрүүлэв
  • Д.Дэмбэрэл: Аж ахуйн нэгжүүд олноор дампуурч, нийгмийн даатгалаа төлөх боломжгүй болсон
24 баримт
  • Өдөрт нэг улс: Тажикстан
  • Өдөрт нэг улс: Самоа
  • Өдөрт нэг улс: Зүүн Тимор
  • Өдөрт нэг улс: Того
  • Өдөрт нэг улс: Нигери
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Энтертайнмент
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.