Цусны донорын шинжилгээ хийхэд зориулж “Rosh” фирмийн шинэ аппаратыг Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд ашиглалтад орууллаа. ХДХВирус болон В, С вирусыг найдвартай илрүүлэх чадвартай уг аппаратны ачаар цусны аюулгүй байдал баталгаажих юм. “Энэ аппаратаар хийсэн шинжилгээний хариу 99.99 хувийн зөв дүн гардаг” хэмээн салбарын сайд С.Ламбаа батлан хэлж байна. Тэр ч бүү хэл ХДХВ-ын халдвар илэрдэггүй үед шинжилгээ хийсэн ч дүнг зөв гаргадаг энэ аппарат энгийн хэрэглээний аппаратнаас дөрөв дахин илүү хүчин чадалтай аж. Өмнө нь гепатитын В, С вирус болон ХДХВ-г илрүүлэх лабораторид АНУ-д үйлдвэрлэсэн “Dynex” фирмийн “DS2” аппарат ашиглаж байсан юм.
Б.Болд